Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж, өнөөдөр эх орондоо ирж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж, өнөөдөр эх орондоо ирж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар тус улсад энэ сарын 10-14 /2023.10.10-14/ төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр "гуравдагч хөрш”-ийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, “Монгол, Францын хамтарсан тунхаглал”-ын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж, тэрбээр өнөөдөр /2023.10.15/ эх орондоо ирж байгаа ажээ.