Өвдөгний үе солих маш хүнд хагалгааг орон нутагт амжилттай хийжээ

Өвдөгний үе солих маш хүнд хагалгааг орон нутагт амжилттай хийжээ

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасаг гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үений маш хүнд хэлбэрийн остеоартрозтой, зовуурь ихтэй дөрвөн иргэнд өвдөгний үе солих хагалгааг хийжээ.

Мэс заслыг орон нутагт хийснээр эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа чадавхжих,  иргэдийн  нийслэл рүү явахад зардал чирэгдлийг багасгах, лавлагаа шатлалын ачаалал буурах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай хийж, нутагшуулсан байна.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт жилд 1800 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдгээс 1300 гаруй мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж буй.

Мөн цээжний олон хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хөндийд шингэн хуралттай, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдалт оноштой үйлчлүүлэгчид хавирга хадах, эгэм хадах мэс заслыг  орон нутагт анх удаа  амжилттай хийжээ.