Оросуудын яриад байсан "Монгол, Оросын хилийг шалгах ажилд 10 тэрбум төгрөг зарцуулна" гэж 2024 оны төсвийн төсөлд тусгажээ

Оросуудын яриад байсан "Монгол, Оросын хилийг шалгах ажилд 10 тэрбум төгрөг зарцуулна" гэж 2024 оны төсвийн төсөлд тусгажээ

Өнгөрөгч есдүгээр сар /2023.09.24/-д манай улсад айлчлал хийсэн Оросын думын дарга В.В.Володин, "хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал" хэмээн мэдэгдэж байв.

Харин түүний айлчлалаас ердөө нэг хоногийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины бие хамгаалагч асан Оросын онцгой байдлын сайд А.В.Куренков манай улсад айлчилсан. Тэрээр энэ үеэрээ, "хоёр улсын хил орчмын хүний оролцоогүйгээр гардаг гамшиг осол, ой, хээрийн түймэр зэрэг асуудлыг бууруулахад харилцан хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж ажиллах шаардлагатай байгаа"-г онцлон тэмдэглэж байв.

Сонирхуулахад, Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг. “Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу өнгөрсөн жил буюу 2022 оноос Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тэгвэл ирэх 2024 оны төсөвт Монгол Улс, ОХУ-ын хилийг хамтран шалгах ажлын хэсгийн техник, тоног төхөөрөмж худалдан авахад 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.