Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан этгээдийг 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг болно /LIVE/

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан этгээдийг 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг болно /LIVE/

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцсэний нэг болох хүүхэд хамгааллын хуулийн бодлогыг чангатгаж, эрх зүйн орчинг сайжруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авсан иргэн хүн, хэвлэл мэдээллийн ажилтанд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, зургаан сараас гурван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг байсныг 1-5 жилийн хорих ялтай болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна” гэлээ.

ҮЗЭХ: