Улсын 318 тэрбум төгрөгөөр худалдаж авсан "ногоон автобус"-нууд хуучин гэх асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгөөд байна. Тэдний хүсэлтийг маргааш /2023.10.04/ болох Засгийн газрын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх бололтой.
Хотын даргаар Х.Нямбаатарыг томилж, түүний одоо хашиж буй Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохоор МАН-ын удирдлагууд ярилцаж байгаа гэх мэдээлэл бий. Бид энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
ШУУД: