Улсын 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан ногоон автобуснууд хуучин гэсэн шүүмж нийгэмд өрнөж, үүний улмаас Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар болон Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаад байна.
Тэгвэл "ногоон автобуснууд хуучин" байна гэсэн асуудлыг анх хөндөж, АТГ-т шалгуулахаар хандсан иргэн Ж.Энхбатыг улсын хамгаалалтад ав гэсэн хүсэлтийг АН-аас гаргасан байна. Энэ талаар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт мэдээлэл хийж, "хамгийн анх энэ асуудлыг хөндөж тавьж, энэ асуудлаар АТГ-д гомдол гаргасан Ж.Энхбатад маш их дарамт шахалт ирж байна. Иймд Ж.Энхбатыг хамгаалалтад авч өгөөч" гэсэн хүсэлтийг гаргаж буйгаа мэдэгдсэн юм.
ВИДЕО: