Улсын III эмнэлэг Японы мэргэжилтнүүдтэй хамтарч тархины саатай хүүхдийн “Ризоми” мэс заслыг Монголд анх удаа хийхээр болжээ

Улсын III эмнэлэг Японы мэргэжилтнүүдтэй хамтарч тархины саатай хүүхдийн “Ризоми” мэс заслыг Монголд анх удаа хийхээр болжээ

Улсын төв Гуравдугаар эмнэлэг Японы эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч тархины саажилттай “Ризоми” гэх мэс заслыг Монгол Улсад анх удаа хийж, цаашид нутагшуулахаар ажиллаж эхэллээ.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтах Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах “РИЗОТОМИ” мэс заслыг Монголд  шинээр нутагшуулах зорилгоор Япон улсын Токио хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, АУ-ы доктор Ихара Сатоши болон Япон улсын Китасато их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг, хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарт зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Морота Нобухито нар энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирээд байгаа аж.

Тус мэс засал нь манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад орнуудад хийгддэг өртөг өндөртэй мэс ажилбарт тооцогддог байсан бол ийнхүү УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүд Япон профессоруудтай хамтран Монголд энэ мэс заслыг нутагшуулахаар хичээн ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг үндэсний үйлдвэрлэгч “Эзэгтэй” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 19-нөөс 22-ны өдөр Япон улсын профессорын баг УГТЭ-ийн эмч нартай хамтран 4-15 насны зургаан хүүхдэд тус мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо.

А.Булганчимэг




Өнөөдөр туулай өдөр

43 минутын өмнө