Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг" сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн гуравдугаар ангийн 7 настай, эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон байна. Одоогоор 10 хүүхэд эмнэлэгийн байгууллагад үзүүлснээс зургаан хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.