Замын-Үүдийн боомтоор 4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завджээ

Замын-Үүдийн боомтоор 4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завджээ

БНХАУ руу зорчигч тээврийн галт тэрэг нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор хориотой эд зүйл хил давуулах гэсэн гэмт үйлдэл идэвхижиж байна.

Тухайлбал есдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор ховор төрлийн эртний хүрэл толь болон 4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завджээ. Хоёр өдөр дараалан үйлдэгдсэн эртний эдлэл байж болзошгүй эд өлгийн зүйлс, их хэмжээний алт гаргах гэсэн оролдлогыг хуулийн байгууллагын мэдээллийн дагуу Замын-Үүдийн гаалийн байцаагч нар илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.