ШУУРХАЙ: Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ

ШУУРХАЙ: Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 21-ний 19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна. Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Иймд эцэг, эхчүүд асран хамгаалагчдыг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.