СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-13 насны хоёр сурагч автомашинд дайруулж, нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-13 насны хоёр сурагч автомашинд дайруулж, нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 33 хороо тахилтын замд өнөөдөр /2023.09.21/ зам тээврийн ноцтой осол гарч, Ерөнхий боловсролын 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцан дээр автомашинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олныг сэрхийлгээд байна.

Тэгвэл тус ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

Харин осол гаргасан жолоочийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл байна. Ямартай ч одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэлж байна. 




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө