Ш.Раднаасэд: Хятадад саатуулагдсан гэх Д.Наранхүү надтай холбоогүй. Нүүрсний жинхэнэ хулгайчид энэ кино зохиолоо зогсоо

Ш.Раднаасэд: Хятадад саатуулагдсан гэх Д.Наранхүү надтай холбоогүй. Нүүрсний жинхэнэ хулгайчид энэ кино зохиолоо зогсоо

"Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Наранхүүг гаднах дүр төрхөө өөрчилсөн байдалтай БНХАУ-д зорчиж явахад нь саатуулсан гэх мэдээлэл цацагдсан.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь "Тухайн Д.Наранхүү гэдэг хүн нь өөрт нь ямар ч хамааралгүй гэдгийг цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээллээ.
 
Тэрбээр энэ талаар "Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байна. Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү. Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчидад хандаж хэлэхэд надруу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо" хэмээжээ.