"Гэгээн муза" наадмын Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг хүртлээ

"Гэгээн муза" наадмын Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг хүртлээ

Театрын урлагийн  шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг Гэгээн муза олон улсын театрын наадамд шилдгүүд тодорлоо. 

Наадмын

  • Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг
  • Драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч”-аар "Инээмтгий хүн" жүжгээр найруулагч Б.Даваасүрэн,
  • Драмын жүжгийн төрөлд “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор шалгарсан Д.Жамбалов,
  • Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан,
  • Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ Ардын жүжигчин Б.Сувд,
  • Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээр жүжигчин Б.Асардарь,
  • Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээр жүжигчин Б.Золжаргал,
  • Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл,
  • Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл,
  • Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор "Инээмтгий хүн" жүжгээр Дахалэ Жамбалов,
  • Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр
  • Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Опал" жүжгийн дүрээр жүжигчин О.Энхтуул

нар тус тус шилдгээр шалгарлаа.