ФОТО: “Солонгосын соёлын өдрүүд 2023” арга хэмжээний хүрээнд К-ПОП хамтлагийн тоглолт, хүнсний бүтээгдэхүүн яармаг худалдаа болж байна

ФОТО: “Солонгосын соёлын өдрүүд 2023” арга хэмжээний хүрээнд К-ПОП хамтлагийн тоглолт, хүнсний бүтээгдэхүүн яармаг худалдаа болж байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж буй “Солонгосын соёлын өдрүүд 2023 арга хэмжээ өнөөдөр /2023.08.25/ Сүхбаатарын талбайд эхэллээ.

ҮЗЭХ: 

Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохин байгуулж байна. Ингэхдээ зөвхөн БНСУ-д худалдаалагддаг хүнсний бүтээгдэхүүн болон далайн гаралтай бүтээгдэхүүний хямдралтай худалдааг явуулж байна. Мөн солонгосын үндэсний хувцас уламжлалт соёлын асруудаар зочилж, тус улсын соёлтой танилцах, хувцас өмсөж зургаа авхуулах зэрэг арга хэмжээ болж байна.

Харин төв тайзанд 16 цагаас үндсэн тоглолтын арга хэмжээ эхэллээ. Энэхүү арга хэмжээнд тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулахаар бэлтгэжээ.

“Солонгосын соёлын 2023” арга хэмжээ Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 25-27 өдрүүдэд болно. 

ФОТО: