Өнгөрсөн жил болсон Азийн наадмын үеэр Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос попинг илэрч, барилдах эрхээ хасуулсан билээ. ДБНХ-ны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцжээ.
Улмаар түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасахаар шийдвэрлэв. Ингэснээр П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээхээр боллоо.
Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг түүнээс хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгов.