Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хилээр нийт 323 мянга 900 гадаадын жуулчин нэвтэрсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ.
Харин зөвхөн долдугаар сард 97.1 мянган жуулчин ирснээс хамгийн олон буюу 32.8 мянга (33.8%) нь Өмнөд Солонгос, 24.2 мянга (24.9%) нь ОХУ, 14.8 мянга (15.2%) нь БНХАУ-ын жуулчид эзэлж байна.
2023 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоон статистикаар,
- ОХУ-аас 129 мянган жуулчин,
- БНСУ-аас 68 мянга 800 жуулчин,
- Казакстанаас 12 мянга 800 жуулчин,
- Японоос есөн мянга 100 жуулчин,
- АНУ-аас найман мянга 400 жуулчин,
- Беларусаас дөрвөн мянга 300 жуулчин,
- ХБНГУ-аас дөрвөн мянга 200 жуулчин,
- Францаас гурван мянга 400 жуулчин
- Туркээс хоёр мянга 800 жуулчин
тус тус иржээ.