Гуравдугаар сарын 1-нээс эхлэн манай улсын иргэд цахим гадаад паспорт захиалах боломжтой болоод буй. Тэгвэл цахим гадаад паспорттой иргэд өчигдрөөс эхлэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлын цахим гарцаар зорчиж эхэлсэн байна.
Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцахгүй, тусгай төхөөрөмжид уншуулан хил нэвтрэх боломжтой боллоо.
Өнөөдрөөс эхлэн үндэсний цахим гадаад паспорттай иргэд цахим гарцаар зорчиж эхэллээ. pic.twitter.com/FggLdcRM98
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) August 6, 2023