Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд өчигдөр зохион байгуулагдлаа. Уг ёслолын арга хэмжээг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж үг хэлсэн юм.
Тэрээр "Спортын олон чухал үйл явдал, тамирчдын шинэ амжилтаар нэгэн дурсамжит оныг үдэх гэж байгаадаа баяртай байна. Ирэх жил зохион байгуулагдах дэлхийн наадмуудад Монгол Улсынхаа далбааг мандуулахын төлөө бид хичээн ажиллах болно"
хэмээгээд 2020 онд амжилт, алтан медалиар арвин байхыг ерөөжээ.
МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД: