ШУУРХАЙ: "Агаарын тээврийн хэлэлцээр"-т Э.Блинкен гарын үсэг зурснаар, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийхээр боллоо

ШУУРХАЙ: "Агаарын тээврийн хэлэлцээр"-т Э.Блинкен гарын үсэг зурснаар, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийхээр боллоо

АНУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.08.04/ орон нутгийн цагаар 11:00 цагт Департамент ордонд тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентай уулзаж, зарим баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, энэ үеэр Засгийн газрыг төлөөлж Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар "Агаарын тээврийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 12 жилийн хугацаанд яригдаж, манай талаас санал тавьж ирсэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийхээр боллоо. Сонирхуулахад, манай улсаас АНУ руу шууд нислэг хийхээр болсон тул МИАТ компани хол зайд нисэх чадвартай Боинг 878 нисэх онгоцыг авч байгаа юм. Харин хоёр улсын хоорондын шууд нислэг ирэх 2024 оны хоёрдугаар улиралд эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.