Монголын хөлбөмбөгийн спортын “Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа пүрэв гарагийн үдэш /2019.12.12/ болж оны шилдгийн шилдгүүдийг тодруулав. Зургаа дахь удаагаа зохион байгуулсан "Алтан бөмбөг-2019" наадмын шилдгүүдийг танилцуулахад, “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны “Монголын шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодорлоо.
Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин номинацид Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц
- Оны шилдэг шүүгч Э.Галбадрах
- Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
- Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав
- “Шилдэг гоол”-ын эзэн Д.Шийравжамц. Тэрбээр Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.
- “Дэрэн” клубын эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэв.
- Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубын ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор тус тус шалгарсан байна.