“Бөртэ-Чоно 2019”-ийн эзэд маргааш тодорно

“Бөртэ-Чоно 2019”-ийн эзэд маргааш тодорно

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2019”-ын эзэд энэ сарын 13-нд буюу маргааш тодорно. Өнөө жил тус наадамд нэр дэвшсэн шилдгүүдийг сонирхуулъя.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:

  • Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа (Буудлага) - энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.
  • ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг (Жүдо) - энэ жил ДАШТ-ээс хүрэл авсан.
  • Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
  • Б.Шоовдор (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон.
  • Б.Болортуяа (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль авсан.
  • М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
  • О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.
  • Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн.
  • Б.Бат-Ундрал (Мотоспорт) - “Silk Way Rally 2019” Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.
  • Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд улсын дээд амжилтыг шинэчлэн, олимпын эрх авсан.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:

  • Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга.
  • Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга.
  • Э.Цэндбаатар (Бокс) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Тайландын нээлттэй тэмцээнд түрүүлсэн.
  • Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх авсан.
  • Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд болсон дэлхийн гран пригийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон.
  • Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх хотын гран-при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
  • О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.
  • Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ:

  • Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг - Олимпын эрх авсан.
  • Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг - Жэжүгийн дэлхийн гран прид түрүүлсэн.
  • Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга
  • Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан.