Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх айлчлалаар "англи хэлний багш бэлтгэхэд хамтрах санал тавина" гэж мэдээлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх айлчлалаар "англи хэлний багш бэлтгэхэд хамтрах санал тавина" гэж мэдээлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх наймдугаар сар /2023.08/-д АНУ-д айлчлал хийнэ гэсэн албан бус мэдээлэл гараад байна. Тодруулбал, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийгээгүй бөгөөд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлал түүхэн айлчлал болно гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Тэгвэл түүний айлчлалын үеэр Монгол Улс АНУ-ын хооронд хийх шууд нислэг эхлүүлэх "нээлттэй агаарын харилцааны гэрээ" хийгдэнэ гэж Өдрийн сонин онцолсон байна.

Мөн англи хэлний багш бэлтгэхэд хамтрах санал тавина. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар шинэчилсэн боловсролын багц хуулиар сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл болгосон гэжээ. Улмаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Америкаас бодлогын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцоно гэж Өдрийн сонин онцолжээ.