ШУУРХАЙ: "Борооны улмаас цахилгааныг нь таслаад байсан газруудыг эрчим хүчийг бүгдийг нь сэргээсэн" гэж УБЦТС-аас мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Борооны улмаас цахилгааныг нь таслаад байсан газруудыг эрчим хүчийг бүгдийг нь сэргээсэн" гэж УБЦТС-аас мэдэгдлээ

Өчигдөр /2023.07.23/ орой Улаанбаатарт хотод орсон их хэмжээний аадар борооны улмаас хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүчийг унтрааж, болзошгүй аюулаас иргэдийг сэрэмжлүүлж, усыг соруулж дууссаны дараа цахилгааныг өгнө гэж байв.

Тэгвэл УБЦТС-аас "Цаг уурын өнөөдрийн нөхцлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна.

Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол СБД-ийн 1-р хороонд 3 байр, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр, БГД-т 8 байр байна.

Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллалаа" гэж мэдэгдлээ.