УБЦТС: Урьдчилсан мэдээ өгөлгүйгээр ОХУ-аас гэнэт хязгаарлалт хийсэн. Цахилгаангүй болсон газруудыг яаралтай буцаан залгаж байна

УБЦТС: Урьдчилсан мэдээ өгөлгүйгээр ОХУ-аас гэнэт хязгаарлалт хийсэн. Цахилгаангүй болсон газруудыг яаралтай буцаан залгаж байна

Нийслэл хотын зарим хэсгүүдэд цахилгаан хязгаарлаад байна. Энэ талаар, "Тосонцэнгэл УЦС" ХХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдье. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл энэ талаар УБЦТС-аас "Урьдчилсан мэдээлэл өгөлгүйгээр гэнэт ОХУ-аас хязгаарлалт хийсэн. Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаангүй болоогүй. Цахилгаангүй болсон газруудыг яаралтай буцаан залгаж байна" гэх мэдээллийг өглөө.