ОХУ-ын цахилгааны шугамд гэмтэл гарсан тул Улаанбаатарын зарим хэсэгт тодорхойгүй хугацаанд цахилгаан хязгаарлажээ

ОХУ-ын цахилгааны шугамд гэмтэл гарсан тул Улаанбаатарын зарим хэсэгт тодорхойгүй хугацаанд цахилгаан хязгаарлажээ

ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдье. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу гэж "Тосонцэнгэл УЦС" ХХК-иас мэдэгдэв.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх станцын дарга Р.Дагдан "Бидэнд урьдчилсан мэдээлэл өгөлгүй гэнэт ОХУ-аас цахилгаан хязгаарласан. Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаагүй болоогүй. Хэсэг газруудад цахилгаангүй болсон. Одоо яаралтай буцаан залгаж байна" гэв.