Өнгөрсөн ням гарагт Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн “Miss Universe 2019” уралдаан АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө. Улмаар 26 настай Өмнөд Африк мисс Зозибини Тунци гоо бүсгүйгээр тодров.
Your new Miss Universe!!!! 😍✨#MissUniverse2019 pic.twitter.com/vqcZXjY7Zg
— Miss Universe (@MissUniverse) December 9, 2019
Түүний ялагчийн титэм өмссөн алтан шаргал даашинзтай нь төгс зохицсон харагдана.
Мисс бүсгүйн тэргүүнд 18 каратын алтаар цутгаж, 1770 алмаз шигтгээгээр чимэглэсэн титмийг өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Филиппин улсын мисс зүүж өгөв.
Дэлхий даяар 1.5 тэрбум гаруй үзэгчтэй тус тэмцээнд 200 гаруй улсын мисс оролцож, өрсөлддөг. Мөн тэмцээний үеэр нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото миссийг мөн шалгаруулсан юм.