“New York City Ballet”-ийн түүхэнд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүр Мари охинд анх удаа өнгөт арьст бүжигчин гоцолж байна.
Тодруулбал, 11 настай Шарлотте Небрес гол дүр бүтээх гэж байна. Тэрбээр зургаан настайдаа АНУ-ын Үндэсний балетын сургуульд элсэн орсон бөгөөд Африк америк гаралтай алдарт балетчин Мисти Копландаас үлгэр дуурайлал авч ээж нь түүнийг дэмжсэнээр бүжигчин болох сууриа тавьжээ.
“New York City Ballet” компанийн хүүхдийн бүжгэн жүжгийн мастер дэглээч Дена Абергел " Маригийн дүрд үзүүлэхийг зорьсон бүх зүйл Шарлотте Небрес охинд байсан, түүнийг тайзан дээр жүжиглэж энэ түүхийг үзэгчдэд итгүүлж чадах авьяастай" гэдгийг онцолсон байна.
1954 онд Жорж Банчинигийн анх дэглэсэн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл Нью-Йоркийн балетын театрт тоглогдох юм байна.