Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтан сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх (Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан, брэнд хөгжүүлэлтэд ажиллаж байсан бол давуу тал болно)
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлдэг, эрч хүчтэй
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр бүрэн ажиллаж чаддаг. Хэвлэлийн эх бэлтгэх, анимэйшн програмууд дээр ажилладаг бол давуу тал болно.
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет
- Их, дээд сургууль төгссөн сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбарын хамт
- Өмнө ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, 3 үеийн намтар.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 304 тоот, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо.
Холбоо барих утас: (976-51) 261890
АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!