Монгол сүмоч Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Мэргэжлийн сүмогийн 256 дахь Озэки боллоо

Монгол сүмоч Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Мэргэжлийн сүмогийн 256 дахь Озэки боллоо

Японы сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал Нацү башё дууссаны дараа яаралтай хуралдаж, саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 даваа авсан "Мичиноку" дэвжээний монгол сүмоч Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэнг озэки болох боломжийг санал нэгтэйгээр дэмжив.

Ингэснээр Кирибаяма мэргэжлийн сүмогийн түүхэнд 256 дахь озэки болж байна. Өчигдрийн ээлжит бус хурлаар озэки цолтой болох нь шийдэгдсэн ч тавдугаар сарын 31-ны лхагва гаригт банцүкэ тогтоох хурлаар түүнийг албан ёсоор зарлах юм. Кирибаяма 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж дөрвөн жилийн дараа сэкитори цолтой болсон. 2020 онд макүүчи зиндаанд дэвшиж жилийн дараа саньякү цолонд хүрсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө