МУГТ Б.Чимэдцэрэн цээжнээс 345 кг-ыг шахаж, дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо

МУГТ Б.Чимэдцэрэн цээжнээс 345 кг-ыг шахаж, дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо

Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Чимэдцэрэн цээжнээс 345 кг-ыг шахаж, дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо.
 
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод зохион байгуулагдаж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +120 кг-ын жинд гавьяат тамирчин Батаагийн Чимэдцэрэн мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр цээжнээс 345 кг-ыг шахсанаар дэлхийн хошой мөнгөн медальтан болж, дөрөв дэх дэлхийн медалиа авч байна.
Б.Чимэдцэрэн өмнө нь 2018, 2022 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.