Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн сурагчид сургуулийнхаа цайны газрын хоолонд хорджээ.
Тодруулбал, тус сургуулийн долдугаар ангийнхан бүлгээрээ, мөн зарим нэг сурагчид сургуулийнхаа цайны газрын хоолонд хордсон байна. Одоогоор тэдгээр сурагчид ангиараа ХӨСҮТ-т шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сурагчид сургуулийнхаа цайны газраас бантуун бууз авч идсэн байна.