Мотоциклын бартаат замын МУАШ уралдаанд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч хоёрдугаар байр эзэлжээ

Мотоциклын бартаат замын МУАШ уралдаанд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч хоёрдугаар байр эзэлжээ

Тавдугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд зохин байгуулсан Мотоциклын бартаат замын Монгол Улсын аварга шалгаруулах уралдаанд 3-р ангийн сурагч хоёрдугаар байр эзэлжээ.

Тэмцээнд 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоо сорин уралдсанаас 50CC ангилалд ШМХФ сургуулийн 3-3 ангийн сурагч Б. Итгэлт 2-р байр эзэлжээ. Биедээ баймгүй эр зориг, авхаалж самбаа шаардсан спортоор хичээллэж амжилттай яваа бяцхан сурагчид тус сургуулиас баяр хүргэж, амжилт хүслээ.