Өнөөдөр /2023.05.17/ Жаргалант уулын клубийг үүсгэн байгуулагч, Уулын спортын мастер, Эверест-2023 багийн ахлагч, Барагшуун фарм ХХК захирал Ховд аймгийн Манхан сумын харьяат С. Ганхүү дэлхийн зулай Эверестэд амжилттай оргилдож эх орныхоо алтан соёмбот тугаа мандуулжээ.
Жаргалант уулын клубийн баг Эверест 8848м болон Лхоце 8516м авирахаар гурван өдрийн өмнө буюу 2023.05.14 өдрийн өнөө шөнө 01 цагт Эверестийн үндсэн кемпээс үндсэн авиралтаа хийхээр хөдөлсөн юм.