Ихэр охид 12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээнд зориулж "Аавдаа хайртай" тоглолтоо хийнэ

Ихэр охид 12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээнд зориулж "Аавдаа хайртай" тоглолтоо хийнэ

Нийслэлийн 105-р сургуулийн долдугаар ангийн сурагч Бямбаагийн Одонзул, Одончимэг нар "Аавдаа хайртай" тоглолтоо хийх гэж буй талаар мэдээлэл өглөө.

Ихэр охидын аав 12 жил хэвтэрт байсан бөгөөд охид аавынхаа эмчилгээнд зориулж Сүхбаатарын талбай дээр болон Төв аймгийн долоон сумаар аялан тоглолт хийгээд ирсэн байна. 13 настай охидыг ээжийнх нь гэдсэнд байхад аав нь өвдөөд хэвтэрт орсон байна. Ихэр охид ээж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад аавыгаа эрүүл саруул болгохоор тоглолтыг санаачлан Сүхбаатарын талбайд, Төв аймгийн сумдуудаар аялан тоглолт хийж эхэлсэн байна. Тэдний аавын эмчилгээ эхний ээлжид шинжилгээ хийлгэх, ясны хавдрыг эмчлэх эмчилгээний зардалд багадаа 60 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Мөн хөлд нь үе хийж, эрүүл болгож чадна гэсэн хариуг Турк улсын нэгэн эмнэлгээс ирүүлжээ. Иймд аав нь эрүүл болох хүртэл эмчилгээний зардалд нийт 200-300 сая төгрөг шаардлагатай. Есөн хүүхэдтэй гэр бүлийн эзэн олон удаагийн хагалгааны ард гарсан, хүүхдүүд нь балчир, өр зээлтэй байсан тул багагүй цаг хугацаа алдсан гэдгийг учирлаж байлаа. "ААВДАА ХАЙРТАЙ" тоглолт тавдугаар сарын 22-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.