О.Цэцэнцэнгэл домогт тамирчин Тедди Ринед ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

О.Цэцэнцэнгэл домогт тамирчин Тедди Ринед ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн барилдаанууд эхлээд буй.

Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Одхүүгийн Цэцэнцэнгэл оролцож байгаа бөгөөд эхний шатанд Арабын аваргын хүрэл медальт Бахрейны 28 настай Азамат Чотчаевтай барилдаж цэвэр ялснаар шигшээ 16-д шалгараад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.05.14/ тэрбээр шигшээ 16-д Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн 9 удаагийн аварга Францын тамирчин 34 настай Тедди Риньетэй барилдав. Барилдаан цаг сунгаж 7 минут үргэлжилсэн бөгөөд Францын аварга торгуулиар ялснаар О.Цэцэнцэнгэл тэмцээнээ өндөрлүүллээ.

23 настай О.Цэцэнцэнгэл нь энэ оны Тел Авивын их дуулгад түрүүлээд байсан билээ.