Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийy 63.5 кг-д өрсөлдөж буй манай Б.Чинзориг өчигдөр /2023.05.12/ Тажикстаны Баходур Усмоновыг шүүгчдийн саналаар ялж, ДАШТ-нээс мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Руслан Абдуллаевтай удахгүй хүч үзнэ.
Сонирхуулахад, ДАШТ-нээс манай боксчид нийт долоон медаль хүртэж байсан түүхтэй. Үүнд:
- Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг-д мөнгө
- Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг-д хүрэл
- Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг-д мөнгө
- Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг-д мөнгө
- Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг-д алт
- Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг-д мөнгө
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг-д хүрэл
Locker Room pic.twitter.com/rbyofWX8jx
— Н.Шинэбаяр (@Shinee_boxing) May 12, 2023