Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу гарч нэг бөхөөс допинг илэрсэн.
Гэвч допинг илэрсэн гэх бөх нь хэн байв гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй байгаа. Учир нь МҮБХ хуулийн дагуу допинг илэрсэн бөхөд энэ талаарх мэдээллийг өгч улмаар тухайн бөх нь хүсвэл 14 хоногийн дотор Б сорьцыг шинжлүүлэх учиртай. Гэсэн ч МҮБХ нь тухайн бөхтэй холбоо барьж чадаагүй учир хариуг танилцуулаагүй байсан юм.
Тэгвэл МҮБХ-ноос энэ сарын 7-ны өдөр допинг хэрэглэсэн бөхийн гэр бүлд энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн байна. Тиймээс тухай бөх 14 хоног хоногийн хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх эсэх нь тодорхой болох аж.