"Ногоон мод-Иргэний оролцоо" уриан дор үндэсний мод тарих аяныг зохион байгуулж байна

"Ногоон мод-Иргэний оролцоо" уриан дор үндэсний мод тарих аяныг зохион байгуулж байна

“Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор  үндэсний мод тарих аяныг зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалдаг уламжлатай билээ.

Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриан дор уг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 2023 оны тавдугаар сарын 11-19 өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагуудад нийт 312 байгууллага мод тарих хүсэлтээ ирүүлээд байна.

Мод тарих байршлын тухайд:

1.Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.

2.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

3.Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.

4.Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.

5.Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.

6.Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.

7.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.

8.Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байгаа аж.

Т.Бямбажаргал