"Нүүдэлчин" дугуйн клубын нэрэмжит "Морь хурдан уу, дугуй хурдан уу" тэмцээн 2023 оны тавдугаар сарын 13-нд Хүй долоон худагт болох гэж байна.
Мэдүүлгийг өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны 22 цаг хүртэл хүлээн авах аж. Дугуйн холбооны лицензгүй тамирчид хураамжаа төлснөөр тэмцээнд орох эрх нь нээгдэх юм байна.
Түүнчлэн тавдугаар сарын 12-ны баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд Олимпын хорооны гадна бүртгэл хийж дугаар олгох бөгөөд тамирчид зайгаар явдгаас бусад бүх төрлийн дугуйтай тус тэмцээнд оролцож болох юм байна.