ДАШТ: МУГТ Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр нар өнөөдөр зодоглоно

ДАШТ: МУГТ Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр нар өнөөдөр зодоглоно

Катарын нийслэл Доха хотноо эхэлсэн жүдо бөхийн ДАШТ эрэгтэй -73кг, эмэгтэй -57кг жингийн өрсөлдөөнөөр үргэлжилж, Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин зодоглоно.

Эрэгтэй -73кг-д өнгөрсөн оны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар "D" хэсгийн эхний тойрогт гоц мөргөөд байна. Жиндээ дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй тэрээр хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Кумар Арун болон Тунисын Алаеддин Бен Чалби нарын ялсантай нь хүч үзэх юм. Тэгвэл -73кг-ийн жинд Монгол Улсын шигшээ багийг төлөөлөн зодоглох нөгөө тамирчин болох Б.Эрдэнэбаяр "B" хэсгийн эхний тойрогт Израйлын Тохар Бутбултай учраа таарсан.

Харин эмэгтэй -57кг жингийн "D" хэсгийн эхний тойрогт Л.Энхрийлэн гоц мөргөсөн бол "B" хэсгийн эхний тойрогт М.Ичинхорлоо Тайваний Лиен Чен-лингтэй учраа таарчээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө