Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Анужин алтан медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Анужин алтан медаль хүртлээ

БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг,  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Анужин алтан медаль хүртлээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн бөгөөд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Т.Бямбажаргал




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө