Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Киргизстан улсын Бишкек хотод тавдугаар сарын 5-7-нд болсон тус тэмцээнд дэлхийн найман орны 400 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээн өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар болсон байна. Тус тэмцээнд манай улсаас зэвсэгт хүчний 14 тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцжээ.

"U23" өсвөр насны ангилалд:

  • 68 кг жинд дэд ахлагч Г.Гансүх (330) түлхэлтэй  төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
  • 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) урт, богино түлхэлт болон багийн төрөлд гурван мөнгөн медаль,
  • Б.Өнөржаргал (330) түлхэлттэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Өсвөр насны ангиллын эмэгтэйчүүдээс:

  • 58 кг жинд сонсогч Г.Оюунтунгалаг (029) түлхэлтэй төрлөөр алт,
  • 68 кг жинд сонсогч Б.Ундрах (029) түлхэлтэй төрлөөр мөн алтан медалийн эзэн болжээ.

Насанд хүрэгчдийн ангилалд:

  • 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
  • 73 кг жинд ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэй төрөлд хүрэл медаль,
  • 78 кг жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлтэй болон багийн төрөлд хос мөнгө медаль,
  • 85 кг жинд ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгө медаль,
  • 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлтэй төрөлд хүрэл,
  • 105 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.

Ийнхүү тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай тамирчид 11 алт, 11 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө