Чөлөөт бөхийн мастеруудын УАШ тэмцээнд ӨМӨЗО-ы зургаан бөх барилдаж, хоёр медаль хүртлээ

Чөлөөт бөхийн мастеруудын УАШ тэмцээнд ӨМӨЗО-ы зургаан бөх барилдаж, хоёр медаль хүртлээ

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ӨМӨЗО-оос Монголын чөлөөт бөх сонирхогчдын танил болсон зургаан бөх ирж оролцов.

Тухайлбал, ӨМӨЗО-оос ОУХМ Б.Батчулуун, Б.Батжаргал, Ч.Мөнхбаяр, Д.Гомбодорж болон манай үе үеийн шилдгүүдтэй хүч үзэж явсан Өвөр монголын бөх Сэргэлэн өчигдөр /2023.05.08/ “В” ангиллын 100 кг-ын жингийн финалд мастеруудын ДАШТ-ий хүрэл медаль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш ОУХМ Б.Идэрсайханд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Сэргэлэнгийн хувьд 2005 онд Үханьд БНХАУ-ын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас түүхэнд анхны Азийн аварга болж байсан юм. Манай оронд олонтоо ирж байсан тэрбээр 2004 онд Улаанбаатарт хотод болсон “Монгол говь” олон улсын тэмцээн, 2006 онд оюутны ДАШТ-д 74 кг-ын жинд тус тус түрүүлж байв.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө