Монгол эмч нар 1.4 кг нярайн судсанд гуурс тавих мэс засал хийлээ

Монгол эмч нар 1.4 кг нярайн судсанд гуурс тавих мэс засал хийлээ

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгийн Нярай судлалын тасаг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ шинээр захын судсанд төвийн венийн гуурс тавих мэс заслыг нэвтрүүлжээ.

Ингэхдээ тэд 1,400 гр жинтэй нярайд амжилттай хийж гүйцэтгэжээ. Олон улсын стандартын жижигт нийцсэн эл ажилбарыг н.Өлзийхишиг эмчтэй хамт олон гардан хийсэн байна. ЭНЭҮТ II эмнэлэг нь 750 орны хүчин чадалтай, найман тасагтай эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж буй.