ФОТО: "Met Gala 2023"-ын эргэн тойронд

ФОТО: "Met Gala 2023"-ын эргэн тойронд

Дэлхийн томоохон загварын шоунуудын нэг болох "Met Gala 2023" улаан хивсний ёслол Нью Йорк хотын Метрополитен урлагийн музейд болж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн нь энэ жил “Chanel”, “Fendi” зэрэг загварын ордныг удирдаж байсан, алдарт загвар зохион бүтээгч, асан Карл Лагерфельдийг дурсгалыг хүндэтгэж "A Line of Beauty" уриан дор, "The Met's Costume Institute"-д хандив цуглуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгээс дутахгүй чухал зүйл бол алдарт “Met”-ийн шатаар өгсөх оддын улаан хивсний ёслол юм. "Загварын супер цом" гэж нэрлэгддэг "Met Gala" нь сүүлийн арван жилийн турш хамгийн мартагдашгүй дүр төрхийг бий болгож ирсэн. Энэ жил “А” зэрэглэлийн зочдоос “Карлыг хүндэтгэн” хувцаслахыг хүссэн бөгөөд алдартнууд Лагерфельдын нэрийн хувцас болох хар цагаан хувцсыг түлхүү сонгосон байна.

Шилдэг жүжигчид, дуучид, тамирчид, загвар өмсөгчид, уран бүтээлчдээс бүрдсэн “Met Gala 2023” улаан хивсний ёслолд алхсан алдартнуудыг өмссөн хувцаснуудаас сонирхоцгооё.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал

ФОТО:

JennieLiu WenJenna OrtegaDua LipaKendall JennerDoja CatCara DelenvingneSong Hye KyoSydney SweeneyKim KardashianJackson WangJared LetoLil NasKylie Jenner