Өндөр чанартай скандийн орд болох "Platina Scandium" төслийг “Rio Tinto” худалдан авлаа

Өндөр чанартай скандийн орд болох "Platina Scandium" төслийг “Rio Tinto” худалдан авлаа

“Rio Tinto” компани өндөр чанартай скандийн орд болох "Platina Scandium" төслийг "Platina Resources Limited" компаниас 14 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.

Австралийн Өмнөд Уэльс мужид байрлах уг төсөл нь 30 жилийн хугацаанд жил бүр 40 тонн хүртэл скандийн исэл олборлох боломжтой юм. Одоогоор “Rio Tinto” Канадын Кебек дэх титаны давхар ислийн хаягдал бүтээгдэхүүнээс скандийн исэл олборлож байгаа билээ. Харин Австрали дахь скандийн уурхай ашиглалтад орсноор олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болохыг тус компани мэдээлсэн. Энэхүү хэлцэл нь цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардагдах чухал ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой нь уялдаж байгааг “Rio Tinto” компани онцолж байгаа юм.