ШУУРХАЙ: БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын боомтууд өнөөдөр амарна

ШУУРХАЙ: БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын боомтууд өнөөдөр амарна

"Олон улсын хөдөлмөрчдийн өдөр" өнөөдөр /2023.05.01/ тохиож буй. Энэ хүрээнд БНХАУ, ОХУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах журмаар БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын боомтууд өнөөдөр амарч байна. 

Тухайлбал, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан зэрэг авто замын боомтууд амарна. Харин Алтанбулаг боомт 24 цагаар ажиллах бол олон улсын галт тэрэг хуваарийн дагуу явах юм. Харин БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Бичигт, Баянхошуу боомт зөвхөн өнөөдөр амарна. Харин Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Сүмбэр, Хавирга зэрэг авто замын боомтууд тавдугаар сарын 4-нийг хүртэл амрах хуваарьтай байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал