Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээнээс зургаа дахь алтан медалиа зүүлээ

Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээнээс зургаа дахь алтан медалиа зүүлээ

Паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид амралтын өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.  Э.Содномпилжээ +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар Дэлхийн цомын тэмцээнээс зургаа дахь алтан медалийг зүүлээ.