ШУУРХАЙ: Японд болох “Их-7”-ийн уулзалтаа дуусгаад Францын Ерөнхийлөгч Э.Макрон тавдугаар сарын 22-нд Монгол Улсад айлчлах бололтой

ШУУРХАЙ: Японд болох “Их-7”-ийн уулзалтаа дуусгаад Францын Ерөнхийлөгч Э.Макрон тавдугаар сарын 22-нд Монгол Улсад айлчлах бололтой

Их Британи, Франц, АНУ-аас гадна Канад, Итали, Япон, мөн Европын Холбоо багтдаг “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 19-21 /2023.05.19-21/-ний өдрүүдэд Японы Хирошима хотноо зохион байгуулагдах гэж байна. 

Учир нь Орос, Украин руу довтолсноос хойш цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэх болсон тул “Долоогийн бүлэг”-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Дэлхийн II дайны үед цөмийн бөмбөгдөлтөд өртөж байсан Японы хоёр хотын нэг болох Хирошимагаас энх тайвны дохио өгөх зорилготой болж байгаа ажээ. 

Тэгвэл “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын уулзалтын дараа буюу тавдугаар сарын 22-23 /2023.05.22-23/ өдрүүдэд Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад ажлын айлчлал хийх төлөвтэй байна.

Тодруулбал, “Долоогийн бүлэг”-ийн уулзалтад Францын Ерөнхийлөгч Э.Макрон оролцоод, Японоос шууд Монгол Улсад ирэх бололтой. Энэхүү айлчлал нь Монгол Улсад Францын Ерөнхийлөгчийн хийж буй анхны түүхэн айлчлал юм. Харин Э.Макроны айлчлалын үеэр "Монгол Улсад атомын цахилгааны станц барих" асуудал хөндөгдөж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө