Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.26/ ээлжит хуралдаанаар зарим оронд Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд, Консулыг томилсон.
Тодруулбал,
- Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
- Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
- Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
- Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр тогтсон.
Тэгвэл ирэх долоо хоногийн мягмар гарагийн /2023.05.02/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс энэ сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.